Өгөгдөл устгах бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 4-р сарын 1
Nege Systems нь таны өгөгдлийг устгах эрхийг хүндэтгэнэ. Энэ хуудсанд өгөгдлийг хэрхэн устгуулах, ямар өгөгдөл устгагдах, устгалтын хугацаа болон үл хамаарах тохиолдлуудыг тайлбарлана.
Алхам 01
Хүсэлт гаргах
Доорх маягт бөглөх эсвэл имэйл илгээх
Алхам 02
Баталгаажуулах
Бид 3 ажлын өдрийн дотор имэйлээр баталгаажуулна
Алхам 03
Устгах
30 хоногийн дотор өгөгдлийг бүрэн устгана
Алхам 04
Мэдэгдэх
Устгал дуусмагц имэйлээр мэдэгдэнэ
Устгах боломжтой өгөгдөл
- Данс болон профайлын мэдээлэл (нэр, имэйл, утас)
- Ажилтны хувийн мэдээлэл, гэрэл зураг
- Байгууллагын тохиргоо болон мэдээллүүд
- Ирц, амралтын бүртгэлүүд
- Онбординг/оффбординг бүртгэлүүд
- Чат болон AI яриаллагын түүх
- Гарсан мэдэгдэл, сануулгын түүх
- Систем ашиглалтын лог
Үл хамаарах өгөгдөл
Хуулийн шаардлагаас шалтгаалан дараах өгөгдлийг нэн даруй устгах боломжгүй:
- Гэрээний баримт бичиг — 5 жил (Иргэний хууль)
- Цалин, татварын бүртгэл — 5 жил (Татварын хууль)
- Ирц, цагийн бүртгэл — 3 жил (Хөдөлмөрийн хууль)
- Аудитын лог — 2 жил
Эдгээр өгөгдлийг хуулийн хадгалах хугацаа дуусмагц автоматаар устгана.
Устгалтын хугацаа
Хүсэлт баталгаажуулах:3 ажлын өдөр
Үндсэн өгөгдөл устгах:30 хоног
Backup-аас устгах:90 хоног
Устгал дуусах мэдэгдэл:Имэйлээр
Данс хаахаас өмнө
Өгөгдлөө устгуулахаасаа өмнө дараах алхмыг хийхийг зөвлөж байна:
- Хэрэгтэй баримт бичиг, тайлангаа татаж авах
- Ажилтны мэдээллийг шаардлагатай бол export хийх
- Нээлттэй гэрээ, процессуудаа дуусгах
- Дэд данснуудыг (ажилтнуудын) урьдчилан хаах
Өгөгдөл устгах хүсэлт
Маягтыг бөглөснөөр таны имэйл клиент нээгдэж хүсэлт илгээнэ.