Редакцийн бодлого

Nege OS-ийн нийтлэлийг хэрхэн бэлтгэж, шалгаж, нийтэлдэг тухай.

Хиймэл оюун ухааны үүрэг

Манай нийтлэлийг хиймэл оюун ухаанаар боловсруулж, редакцийн багаас хянан баталсны дараа нийтэлдэг. Хиймэл оюун ухаан нь эх сурвалж хайх, мэдээллийг цэгцлэх, анхны ноорог бэлтгэх ажлыг гүйцэтгэдэг. Нийтлэх эсэх шийдвэрийг үргэлж хүн гаргана.

Үүнийг бид нийтлэл бүр дээр ил тодоор бичдэг. Хиймэл оюун ухааны оролцоог нуух нь уншигчийн итгэлийг эвдэнэ гэж үздэг.

Эх сурвалжийн шаардлага

  • Нийтлэл бүр дор хаяж гурван бие даасан эх сурвалжид тулгуурлана. Эх сурвалж хангалтгүй бол нийтлэл үүсгэхгүй.
  • Эх сурвалжийг хайлтын үр дүнгээс шууд авдаг бөгөөд хаягийг нь бид зохиодоггүй — нийтлэл бүрийн доор бүх эх сурвалжийн жинхэнэ холбоосыг тавьдаг.
  • Тоо, огноо, хувь бүрийг эх сурвалжтай холбож тэмдэглэдэг. Эх сурвалжаар нотлогдоогүй тоог нийтлэлд оруулахыг хориглодог.

Хүний хяналт

Ноорог бүр автомат чанарын шалгуур дамждаг: хэлний чанар, бүтэц, эх сурвалжийн холбоос, хориотой хэв маяг. Шалгуур давсны дараа хүн бүтнээр нь уншиж, эх сурвалж бүрийг шалгаж байж нийтэлнэ.

Автомат шалгуур нь нийтлэл зөв хэлбэртэй эсэхийг л хэмждэг — сайн эсэхийг хүн шийднэ.

Монголын нөхцөл

Гадаадын эх сурвалжийг махчилан орчуулдаггүй. Нийтлэл бүр Монголын хууль тогтоомж, практикт хэрхэн хамаарахыг тайлбарлах ёстой. Энэ шаардлагыг хангаагүй ноорог нийтлэгддэггүй.

Алдаа ба залруулга

Алдаа олсон бол hello@nege.mn хаягаар мэдэгдэнэ үү. Баталгаажсан алдааг засаж, нийтлэлийн шинэчлэгдсэн огноог өөрчилдөг.

Хараат бус байдал

Нийтлэлүүд нь Nege OS-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой сэдвийг хөндөж болох ч зөвлөмж нь эх сурвалжид тулгуурлана. Төлбөрт нийтлэл, ивээн тэтгэсэн агуулга хүлээж авдаггүй.