Бидний тухай

Байгууллагын өдөр тутмын удирдлагыг нэг системд цэгцэлнэ

Хүний нөөц, бүтэц, ирц, амралт, төсөл, гэрээ тушаал, сургалт, KPI, санхүү гээд өдөр тутмын удирдлагын ажлыг нэг системд төвлөрүүлэх зорилгоор Nege Systems-ийг бүтээсэн.

Яагаад бид үүнийг бүтээсэн бэ

Ихэнх байгууллагад ажилтны мэдээлэл нэг файлд, ирц өөр газарт, амралтын хүсэлт чатаар, гэрээ тушаал Word дээр, KPI тайлан Excel дээр тарсан байдаг. Үр дүнд нь мэдээлэл давхардаж, хяналт алдагдаж, хүний нөөцийн баг өдөр бүр нэг ажлаа дахин давтдаг.

Nege OS үүнийг нэг урсгал болгоно: ажилтан бүрийн профайл, албан тушаал, ирц, амралт, төсөл, бичиг баримт, сургалт, үнэлгээ бүгд хоорондоо холбоотой ажиллана. Жижиг багийн энгийн бүртгэлээс эхлээд олон компанитай байгууллагын эрхийн зохицуулалт хүртэл өсөх боломжтой.

Бидний зарчим

Монгол хууль, практикт суурилсан

Хөдөлмөрийн, Иргэний, Компанийн тухай хуулийн мэдлэгийн сан дээр гэрээ, тушаалыг AI-аар боловсруулж шалгана. Монгол байгууллагын бодит практикт зориулж бүтээсэн.

Байгууллага бүр тусгаарлагдсан

Олон компани, олон салбарыг нэг бүртгэлээс удирдана. Байгууллага бүр өөрийн тусгаарлагдсан орчин, эрхийн удирдлага, тайлантай.

AI нь туслах, шийдвэр хүнийх

AI туслах гэрээ хянах, KPI тайлбарлах, ажил даалгавар үүсгэхэд тусална. Эцсийн шийдвэрийг хариуцсан хүн гаргана.

Хэрэглэснээрээ төлнө

Хэрэгтэй модулийн бүлгээ л сонгож, сар бүр бодит хэрэглээгээр төлнө. Олон тусдаа системд төлбөр төлөх шаардлагагүй.

Бүтээгч

2007 оноос хойш маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи болон менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж, олон байгууллагын C-level удирдлагуудтай стратеги, бүтэц зохион байгуулалт, гүйцэтгэл, хүний нөөцийн системчлэл дээр хамтран ажилласан. Nege Systems бол энэ олон жилийн зөвлөх ажлын туршлагаас төрсөн, байгууллагуудад дахин дахин давтагддаг удирдлагын асуудлыг нэг системээр цэгцлэх зорилготой платформ юм.

Өнөөдөр эхлэх боломжтой

Бүх ажиллагаа.
Нэг систем.

14 хоног бүх модуль нээлттэй. Карт шаардахгүй, дурын үед цуцлана.