Бодлогын баримт бичиг
Бодлогын баримт бичиг — журам боловсруулах нэг урсгал
Nege OS-ийн бодлогын баримт бичгийн модуль дүрэм, журам, заавар, аргачлалыг санаачилсан хүсэлтээс эхлээд батлагдаж, журмын санд бүртгэгдэх хүртэл нэг урсгалаар явуулна. Алхам бүрт хэн хариуцаж байгаа, хэзээ дуусах нь тодорхой харагдана.
Үндсэн боломжууд
Хүсэлтээс эхлэх урсгал
Ажилтан шинэ журам боловсруулах, эсвэл журмын санд байгаа баримтад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, хүчингүй болгох хүсэлт гаргана. Буцаагдсан хүсэлтийг засаж дахин илгээх боломжтой бөгөөд буцаах нь татгалзахаас ялгаатай — хүсэлт хаагдахгүй.
Албаны удирдлага ба гүйцэтгэх захирлын шийдвэр
Хүсэлтийг эхлээд албаны удирдлага, дараа нь гүйцэтгэх захирал зөвшөөрөх, буцаах эсвэл татгалзана. Албаны удирдлагыг байгууллагын бүтцээс автоматаар тодорхойлох ба хоёр шат нэг хүн бол нэг удаа шийднэ.
Эзэмшигч ба боловсруулах хугацаа
Гүйцэтгэх захирал баримт бичгийн эзэмшигчийг томилж, боловсруулж дуусах огноо тогтооно. Огноог амралт, баярын өдрийг хассан ажлын өдрөөр тооцож, хугацааг өөрчлөх хүсэлтийг шалтгаантай нь шийдвэрлэнэ.
Төслийн файл ба хувилбар
Эзэмшигч байгууллагын боловсруулах загварыг татаж, төслөө Word эсвэл Excel файлаар хавсаргана. Хавсаргах бүрт хувилбар шинэчлэгдэж, урсгалд оролцогчид төслийг хуудсаар нь харна.
Хугацаатай санал авалт
Эзэмшигч сонгосон хүмүүсээс тогтсон хугацаанд санал авна. Санал өгөгч төслийн хуудсан дээр тодорхой хэсгийг тэмдэглэж санал бичих ба эзэмшигч санал бүрийг тусгасан эсэхийг тэмдэглэнэ.
Тушаалаар батлах ба журмын сан
Хүний нөөцийн алба тушаалын дугаар, огноо, мөрдөх огноо, батлагдсан эх хувийг оруулж батална. Тушаалыг дотоод шийдвэрийн бүртгэлээс сонгож болох ба баримт журмын санд «ЖУР-01» маягийн код, хувилбартайгаар бүртгэгдэнэ.
Хамрах хүрээ ба ажилтанд танилцуулах
Батлагдсан баримтыг бүх ажилтан, сонгосон нэгж эсвэл ажлын байранд хамааруулна. Ажилтан өөрт хамаарах хүчинтэй журмаа вэб болон гар утаснаас хуудасны зургаар харж танилцана.
Явцын самбар ба мэдэгдэл
Баримт бичгийн хяналтыг алхмаар нь баганалсан самбар эсвэл жагсаалтаар хийнэ. Баримт бүрийн одоо хэн дээр байгаа, дуусах хугацаа, хугацаа өөрчлөх хүсэлт байгаа эсэх нь харагдана. Алхам бүрт дараагийн хариуцагчид апп доторх мэдэгдэл болон гар утасны мэдэгдэл очно.
Хэрхэн ажилладаг вэ
- 1
Хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ
Ажилтан хүсэлт гаргаж, албаны удирдлага болон гүйцэтгэх захирал зөвшөөрөхдөө эзэмшигч, дуусах хугацааг томилно.
- 2
Боловсруулж санал авна
Эзэмшигч төслөө хавсаргаж, холбогдох хүмүүсээс хугацаатай санал аваад саналуудыг тусгана.
- 3
Батлаж санд бүртгэнэ
Хүний нөөцийн алба тушаалаар баталж, баримт код, хувилбартайгаар журмын санд орж ажилтнуудад хүрнэ.
Хэнд тохирох вэ
- Дотоод журам батлах үйл явц нь имэйл, цаасаар явдаг тул хэн дээр саатсан нь тодорхойгүй байдаг байгууллага
- Журмын хувилбар, өөрчлөлтийн түүхээ нэг дор хадгалах шаардлагатай хүний нөөц, эрх зүйн алба
- Баримт бичиг боловсруулах хугацааг хянах, хариуцагчийг тодорхой болгохыг хүсдэг удирдлага
- Ажилтан бүрт өөрт хамаарах хүчинтэй журмыг нь хүргэх шаардлагатай байгууллага
Асуулт хариулт
Түгээмэл асуулт
Ямар төрлийн баримт бичиг боловсруулж болох вэ?
Шинээр боловсруулах хүсэлтэд дүрэм, журам, аргачлал, заавар сонгогдоно. Журмын санд байгаа баримтад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, хүчингүй болгох хүсэлт гаргаж болно.
Баримтын код, хувилбарыг хэрхэн олгодог вэ?
Батлах үед төрлийн товчлол ба дарааллын дугаараар код олгоно. Нэмэлт өөрчлөлт хувилбарыг 1.0-аас 1.1 болгож, шинэчилсэн найруулга 2.0 болгоно; код нь хэвээр үлдэнэ. Хүчингүй болсон баримтын кодыг дахин олгохгүй.
Санал авах үед төслийг өөрчилж болох уу?
Санал авах хугацаанд төсөл түгжигдэнэ. Эзэмшигч хугацааг сунгах, санал өгөгч нэмэх боломжтой. Засвар хийх бол санал авалтыг хааж боловсруулалт руу буцаад, шаардлагатай бол дахин санал авна.
Гар утаснаас юу хийж болох вэ?
Гар утаснаас хүсэлт гаргах, явцаа харах, шийдвэрлэгч бол зөвшөөрөх, буцаах, татгалзах, санал өгөгч бол төслийг харж санал өгөх боломжтой. Төсөл боловсруулах болон тушаалаар батлах алхмыг вэбээр хийнэ.
Өмнө батлагдсан журмаа санд оруулж болох уу?
Тийм. «Батлагдсан баримт бүртгэх» хэсгээс өмнө батлагдсан баримтыг тушаалын мэдээлэл, эх хувийн хамт журмын санд бүртгэнэ.
Холбогдох модулууд
Бүх ажиллагаа.
Нэг систем.
14 хоног бүх модуль нээлттэй. Карт шаардахгүй, дурын үед цуцлана.