Агуулах
Агуулахын програм — нөөц, өртөг, тооллогыг нэг дор
Nege OS-ийн Агуулах модуль нь бараа материалын бүртгэлээс эхлээд орлого, зарлага, шилжүүлэг, тооллого, өртгийн тооцоо хүртэлх няравын ажлыг хөтөлдөг. Нөөцийн удирдлага санхүүгээс тусдаа эрхтэй ч барааны хөдөлгөөн бүр нягтлан бодох бүртгэлд автоматаар тусах тул агуулахын үлдэгдэл ба дэвтрийн дүн нэг эх сурвалжаас гарна.
Үндсэн боломжууд
Барааны бүртгэл ба баркод
Бараа бүрийг код, баркод, бүлэг, хэмжих нэгж, татварын ангиллаар бүртгэнэ. Баркодыг бөөнөөр нь засах, давхардсан баркодыг илрүүлэх тусдаа хуудастай. Бараа бүрийг зарагдах эсэхээр нь тэмдэглэж, түүхий эд, хангамжийн материалыг борлуулах бараанаас ялгана.
FIFO болон дундаж өртөг
Зарлагын өртгийг FIFO эсвэл жигнэсэн дундаж аргаар автоматаар тооцно. Барааны өртгийн тайланд FIFO өртөг, дундаж нэгжийн үнэ харагдах тул ашгийн тооцоо бодит өртөг дээр суурилна.
Олон байршил ба шилжүүлэг
Агуулах, салбар, дэлгүүр зэрэг байршлыг бүртгэж, тэдгээрийн хооронд бараа шилжүүлнэ. Барааны үлдэгдлийг байршил тус бүрээр болон барааны бүлгээр харж, аль салбарт юу дутагдаж байгааг эрт мэднэ.
Орлого, зарлага, лот ба дуусах хугацаа
Орлогын баримтад лот болон дуусах хугацааг тэмдэглэж, хугацаа нь дуусах гэж буй барааг тусдаа тайлангаар хянана. Зарлагын баримтыг Excel файлаас бөөнөөр оруулах боломжтой тул олон мөртэй зарлагыг гараар нэг бүрчлэн бичих шаардлагагүй.
Борлуулах үнэ
Барааны борлуулах үнэ болон харилцагч тус бүрийн үнийг бүртгэнэ. Үнийн тайлангаар одоогийн үнийн жагсаалтыг нэг дор харж, Санхүү модулийн борлуулалтад барааг сонгоход сүүлийн үнэ нь автоматаар санал болгогдоно.
Тооллого ба зөрүүний шийдвэр
Бүртгэлийн үлдэгдэлтэй тоолсон тоог харьцуулж, зөрүүг байгалийн хорогдол эсвэл хариуцсан ажилтны дутагдал гэж шийдвэрлэнэ. Ажилтны дутагдлыг цалингаас суутгах холбоостой, тооллогын тооцооны хуудас бэлэн.
Орц, хөрвүүлэлт ба гаалийн өртөг
Түүхий эдийг орцоор боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгох хөрвүүлэлтийг бүртгэнэ. Импортын барааны тээвэр, гаалийн зардлыг өртөгт хуваарилж, шаардлагатай бол барааг үндсэн хөрөнгө рүү шилжүүлнэ.
Агуулахын тайлангууд
Товчоо, дэлгэрэнгүй, өртөг, насжилт, хөдөлгөөний журнал, худалдан авалт ба борлуулалтын харьцуулалт, байршил ба бүлгээрх үлдэгдэл, хөрвүүлэлтийн тайлангууд бэлэн.
Хэрхэн ажилладаг вэ
- 1
Бараа ба байршлаа бүртгэх
Барааны жагсаалт, бүлэг, байршлыг үүсгэж, өртгийн аргаа (FIFO эсвэл дундаж) сонгоно. Эхний үлдэгдлийг нягтлан Санхүү модулиас оруулна.
- 2
Хөдөлгөөнөө бүртгэх
Орлого, зарлага, шилжүүлэг, буцаалтыг бүртгэнэ. Санхүү модулийн худалдан авалт, борлуулалт бараатай мөрөөрөө нөөцийг автоматаар нэмж хасна.
- 3
Тоолж, тайлан гаргах
Үе үе тооллого хийж зөрүүг шийдвэрлэнэ. Үлдэгдэл, өртөг, насжилт, хугацаа, хөдөлгөөний тайланг хүссэн үедээ гаргаж, удирдлагад танилцуулна.
Хэнд тохирох вэ
- Нярав, агуулахын ажилтан — санхүүгийн журнал, цалин, банкны мэдээлэлд хандахгүйгээр зөвхөн агуулахын ажлаа хийх.
- Худалдаа, түгээлтийн компани — олон байршилд байгаа барааны үлдэгдэл, өртгийг нэг дор хянах.
- Үйлдвэрлэлийн байгууллага — орцоор боловсруулалт, дуусах хугацаатай барааг бүртгэх.
- Нягтлан бодогч — бараа материалын дүн дэвтэртэй тулгагдсан, тооллогын тооцоо бэлэн байхыг хүсэж буй.
Асуулт хариулт
Түгээмэл асуулт
Няравт санхүүгийн эрх өгөхгүйгээр агуулахад ажиллуулж болох уу?
Болно. Агуулах ба Санхүү нь тусдаа модуль бөгөөд эрхийг нь тус тусад олгоно. Няравт зөвхөн Агуулах модулийг нээж өгвөл журнал, цалин, банкны мэдээллийг харахгүй.
Барааны хөдөлгөөн нягтлан бодох бүртгэлд яаж тусдаг вэ?
Тохиргоогоор барааны хөдөлгөөн бүр журналын бичилт үүсгэнэ. Санхүү модулиас бүртгэсэн борлуулалт нөөцийг хасаж, борлуулсан барааны өртгийг автоматаар бичнэ.
Үлдэгдлээс илүү бараа зарагдах вэ?
Санхүү модулийн борлуулалтаар бараа зарахад үлдэгдэл хүрэлцэхгүй бол систем бүртгэхийг зөвшөөрөхгүй. Ингэснээр нэг барааг хоёр удаа зарах алдаанаас сэргийлж, барааны үлдэгдэл хасах руу орохгүй.
Агуулахын бараа Бүтээгдэхүүний каталогтой холбогдох уу?
Тийм. Агуулахын барааг Бүтээгдэхүүн, үйлчилгээний каталогийн бүтээгдэхүүнтэй баркод, код, нэрээр нь тааруулж холбох тусдаа хуудастай. Систем санал болгосон хосыг хэрэглэгч баталгаажуулна. Каталогт байхгүй барааг шууд бүтээгдэхүүн болгон үүсгэх боломжтой.
Тооллогын дутагдлыг ажилтнаас хэрхэн суутгадаг вэ?
Тооллогын зөрүүг тухайн ажилтны дутагдал гэж тэмдэглэвэл ажилтны авлага болж бүртгэгдэж, Санхүү модулийн цалингийн тооцоонд суутгалаар орно.
Холбогдох модулууд
Бүх ажиллагаа.
Нэг систем.
14 хоног бүх модуль нээлттэй. Карт шаардахгүй, дурын үед цуцлана.