Санхүү
Нягтлан бодох бүртгэлийн програм — санхүүгийн бүх ажил нэг системд
Nege OS-ийн Санхүү модуль бол давхар бичилтийн журналаас эхлээд цалин, үндсэн хөрөнгө, НӨАТ, санхүүгийн тайлан хүртэлх нягтлангийн өдөр тутмын ажлыг нэг дэвтэрт холбодог санхүүгийн програм юм. Борлуулалт, худалдан авалт, касс, банкны гүйлгээ бүр журналд автоматаар бичигдэж, тайлан нь шууд гарна.
Үндсэн боломжууд
Журнал ба дансны төлөвлөгөө
Дансны төлөвлөгөө Сангийн сайдын 2014 оны 279 дүгээр тушаалын жишиг кодчиллоор бэлэн үүснэ. Давхар бичилтийн журнал, ерөнхий дэвтэр, гүйлгээ балансыг нэг газраас хөтөлнө.
Банкны хуулга ба касс
Банкны хуулгын Excel файлыг оруулж гүйлгээг цэгцэлнэ, AI ангиллаар харьцсан дансыг санал болгуулна. Кассын орлого, зарлагын баримт, мөнгөн хөрөнгийн журнал, валютын ханшийн тэгшитгэлийг Монголбанкны ханшаар хийнэ.
Борлуулалт, худалдан авалт, нэхэмжлэх
Нэхэмжлэх үүсгэж «Дэвтэрт буулгах»-аар борлуулалт болгоно, худалдан авалтын захиалга, хэсэгчилсэн хүлээн авалт, буцаалтыг баримтаар нь бүртгэнэ. Бараатай мөр агуулахын нөөц болон борлуулсан барааны өртгийг автоматаар хөдөлгөнө.
Авлага, өглөг ба төлбөрийн холбоос
Банкны гүйлгээ эсвэл кассын баримтыг нэхэмжлэх, худалдан авалттай холбож «Төлсөн» төлвийг автоматаар тодорхойлно. Авлага, өглөгийн насжилт, харилцагчийн тооцооны тайланг хугацаагаар нь харна.
Цалин ба шимтгэл
Цалин бодох програм тусад нь хэрэглэх шаардлагагүй: ХХОАТ, НДШ, ЭМНД-ийг ажилтан тус бүрийн даатгуулагчийн төрлөөр тооцож, цалингийн журналыг бичнэ. Нийгмийн даатгалын НД-8 тайлангийн PDF-ийг оруулж ажилтныг регистрээр нь таниулж, шимтгэлийн хувийг тулгана.
Үндсэн хөрөнгө
Хөрөнгийн бүртгэл, олж авалт, үндсэн хөрөнгийн элэгдэл, дахин үнэлгээ, хасалт, олноор шилжүүлэх үйлдлийг журналтай нь хамт бүртгэнэ. Элэгдэл, хөдөлгөөн, хасалтын тайлан бэлэн.
НӨАТ ба татварын тайлан
И-баримтын системээс татсан Excel файлыг оруулж НӨАТ-ын баримтыг дэвтэртэй тулгана. ТТ-03а НӨАТ тайлан, ТТ-02 ААНОАТ, ТТ-11 ХХОАТ тайлангийн маягтыг бүртгэлээс бэлтгэж, НӨАТ тооцооны тайлангаар төлөх, хасагдах дүнгээ хянана.
Санхүүгийн тайлан, сар хаалт, охин компани
Санхүүгийн байдлын тайлан, орлогын тайлан, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулга, 100 дугаар тушаалын журнал маягтуудыг гаргана. Хаасан сард бичилт өөрчлөгдөхгүй, охин компани бүр тусдаа дэвтэртэй бөгөөд нэгтгэсэн тайлан гаргана. Санхүүгийн өөрчлөлт бүр хэн, хэзээ хийсэн нь ул мөрийн бүртгэлд үлдэнэ.
Хэрхэн ажилладаг вэ
- 1
Дансны сан ба эхний үлдэгдэл
Байгууллагын дансны төлөвлөгөөг нэг товчоор үүсгэж, данс, харилцагч, үндсэн хөрөнгө, барааны эхний үлдэгдлийг оруулна. Өмнөх оны цахим санхүүгийн тайлангийн PDF-ээс эхний үлдэгдлийг уншуулах боломжтой.
- 2
Өдөр тутмын гүйлгээ
Банкны хуулга, касс, нэхэмжлэх, худалдан авалт, цалинг бүртгэхэд журнал автоматаар бичигдэнэ. Ажилтан бүрд харах эсвэл бичих эрхийг тусад нь олгох тул нягтлан, менежер, удирдлага өөр өөрийн хэрэгцээгээр ажиллана.
- 3
Сар хааж, тайлан гаргах
Сарын Дт, Кт тэнцлийг шалгаад үеийг хаана. Санхүүгийн болон татварын тайланг PDF, Excel хэлбэрээр татаж авна.
Хэнд тохирох вэ
- Ерөнхий нягтлан бодогч — журнал, тайлан, татварын маягтыг Excel-ийн олон файлгүйгээр нэг системд хөтлөхийг хүсэж буй.
- Санхүүгийн менежер, захирал — авлага, өглөг, мөнгөн урсгал, сарын орлогыг бодит цагаар хянах шаардлагатай.
- Охин компанитай бүлэг — компани бүрийн дэвтрийг тусад нь хөтөлж, нэгтгэсэн тайлан гаргах хэрэгтэй.
- Хүний нөөц, цалингийн ажилтан — цалин, НДШ, ХХОАТ-ыг тооцоод санхүүтэй шууд холбох.
Асуулт хариулт
Түгээмэл асуулт
Дансны төлөвлөгөө ямар стандартаар үүсдэг вэ?
Шинэ байгууллагад Сангийн сайдын 2014 оны 279 дүгээр тушаалын дансны жишиг жагсаалтаар данс үүснэ. Байгууллага өөрийн задаргааны дансыг, жишээ нь банк тус бүрийн дансыг нэмж болно. Хуучин кодчиллоор хөтөлж байсан компанийн дансыг шинэ жишиг рүү хөрвүүлэх боломжтой.
И-баримтын мэдээллийг хэрхэн оруулдаг вэ?
И-баримтын системээс татсан борлуулалт, худалдан авалтын Excel файлыг НӨАТ хэсэгт оруулна. Систем баримтуудыг дэвтрийн бичилттэй тулгаж, худалдан авалтын баримттай холбоход НӨАТ давхар бичигдэхгүй.
Сар хаасны дараа бичилтийг засах боломжтой юу?
Хаасан сард журнал, касс, барааны хөдөлгөөнийг нэмэх, засах, устгах боломжгүй. Шаардлагатай бол админ эрхтэй хэрэглэгч үеийг дахин нээнэ, энэ нь өөрчлөлтийн бүртгэлд үлдэнэ.
Нягтлан бус ажилтанд санхүүгийн мэдээллийг харуулахгүй байж болох уу?
Тийм. Санхүү модульд хандах эрхийг ажилтан тус бүрд олгодог бөгөөд зөвхөн харах эрх өгвөл тухайн хүн бичилт хийж чадахгүй. Агуулахын ажилтанд санхүүгийн эрхгүйгээр зөвхөн Агуулах модулийг нээж өгнө.
Хэд хэдэн компанийн бүртгэлийг нэг дор хөтөлж болох уу?
Охин компани бүрийг тусдаа бүртгэлийн нэгжээр идэвхжүүлж, өөрийн дансны сан, тайлантай хөтөлнө. Бүлгийн дотоод гүйлгээг хассан нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана.
Холбогдох модулууд
Бүх ажиллагаа.
Нэг систем.
14 хоног бүх модуль нээлттэй. Карт шаардахгүй, дурын үед цуцлана.